| | USD/MNT 0₮

Т.Доржханд:Г.Занданшатар дарга эдийн засаг маш их хүндэрсэн, бүгдээрээ хэмнэе гэж байна

ХҮН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Намын дарга УИХ-ын гишүүн Т.Доржханд " УИХ-ын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Их хурлын даргын нээлтийн үгийг та бүхэн анзаарсан байх. Эдийн засаг маш хүнд байдалд орчихсон. Бүгдээрээ хэмнэе. Төсвөө хэмнэе, цаашаагаа эдийн засгаа яаж сайжруулах талаар ерөнхий л үг хэллээ. Тэгэхээр эдийн засаг хаана яаж хүндрээд байгаа юм ирэх жил биднийг ямар эдийн засаг хүлээж байгаа юм. Судлаачид үүнийг юу гэж харж байна вэ. Судалгааны үндсэнд эдийн засгийн хүндрэлээс гарах нь зүйтэй гэсэн мэдээллийг өгч байна. Монгол Улсын эдийн засаг маш хүнд байдалд байгаа. Цаашдаа ийм байдлаар ажиллах боломж байхгүй. Төсөв хэлэлцэж байгаа үед эдийн засгаа дэмждэгээ өөд нь татах юмуу төр гэдэг ганцхан ажил олгогчтой нийгмийн халамжаа өгдөг бүтэц дээр байх юмуу гэдэг сонголттой тулгарч байна" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.