| | USD/MNT 0₮
Өнөөдөр УИХ-ын чуулган нээлтээ хийлээ. Нээлт хийхтэй зэрэгцэж сөрөг хүчнийхэн ажилдаа оржээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийж, ам.долларын ханш болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, ард иргэдийн амьдрал хэцүүдэж, ажлын байрны хомсдол бий болсныг шүүмжилж, эрх баригч намынхан болон Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийхгүй байгааг шүүмжиллээ. Дашрамд дуулгахад Монголбанкны Ерөнхийлөгчийг намрын чуулганаар огцруулах асуудал хөндөгдөнө гэсэн мэдээлэл гарсан байгаа юм.