| | USD/MNT 0₮

Н.НОМТОЙБАЯР: ТАРХИНД ЦУС ХАРВАСАН ГЭХ ДҮГНЭЛТИЙГ ЗОРИУД МУШГИН ГУЙВУУЛСАН

Яг одоо УИХ-ын МАН-ын бүлэг болон Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хуралдаж байна. Энэ талаар Н.Номтойбаяр гишүүн хэлэхдээ "Юуны өмнө би өөрийгөө хууль зөрчөөгүй болохыг нотлох ёстой. Нэгэнт би хууль зөрчөөгүй, гэмт үйлдэл хийгээгүй тул өөрийн санаачлагаар бүрэн эрхээсээ татгалзана гэж байхгүй. Гурван асуудлаар бүрэн эрхээс минь түдгэлзүүлэхээр хуралдаж байгаа. Нэгдүгээрт, ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа хууль зөрчсөн гэж үзсэн. Би хэрэг хийгээгүй болохоо нотолно. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр би өөрөө бүрэн эрхээсээ татгалзах саналыг анхлан гаргасан. Надаас огт тайлбар авдаггүй хэрнээ надтай холбоотой мэдээлэл их явж байгаа болохоор уг саналыг гаргасан.

Түүнчлэн Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулан хэлэхэд талийгаачийн дүү 2020 оны УИХ-ын сонгуулиар миний тойрогт буюу Дорнод аймагт, хүү нь Өвөрхангай аймагт нэр дэвших гэж байгаа. Иймд зориудаар мэдээллийг мушгиж гуйвуулж намайг харлуулж байна" гэв.

Яг одоо УИХ-ын МАН-ын бүлэг болон Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хуралдаж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.