| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгчийн тактик хувийн хэвшлийг “багалзуурдах “

Монголд хэрэгжиж буй цөөхөн хэдэн эдийн засгийн бодит үр ашигтай “Дарханы арьс ширний цогцолбор” төслийн ажил 60 гаруй хувьтай явж байгаад зогссон байдалтай байна. Өдгөө захирлыг нь АТГ-аас цагдан хорьж шалгах байгаа гэх. 2018 онд ашиглалтад бүрэн орж байсан арьс ширний үйлдвэрийн бүтээн байгуулалт дээр одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа өөрийн биеэр очиж, танилцангаа бүрэн дэмжихээ олон нийтийн өмнө амлаж байсан. Ингэж хэлээд 2 жилийн дараа нь буюу 2020 онд “Дарханы арьс ширний цогцолбор” яг хажуухан Төрийн нэрэмжит гэх нэрэн дор үйл ажиллагааны адилхан үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж, ТӨХК-ийг байгуулсан. Ингэснээр “Дарханы арьс ширний цогцолбор”-ийн үйл ажиллагаа бүрэн зогсохоор барахгүй тус төсөлтэй гэрээтэй орон нутгийн компаниуд ажилчдын цалиндаа дарлуулж, банкны хүүгийн өрөнд ороод буй.

Уг нь Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх зорилгоор “Дархан арьс ширний цогцолбор”-ыг байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл хэрэгжсэнээр Монгол Улс жилдээ 10 сая ширхэг арьс шир боловсруулж, 10 мянган тонн ноос, ноолуур угаах самнах хүчин чадал бүхий үйлдвэрүүдтэй болно гэсэн тооцоолол байв. Мөн арьс ширний цогцолбор байгуулснаар 2300 шууд ажлын байр, шууд бусаар 7500 орчим иргэн байнгын ажлын байраар хангагдах байлаа.

Хувийн хэвшлийн хийж чадах ажлыг төр булааж авснаараа ямар үр дүнд хүрдгийн тод жишээ өнөөдрийн “Хөтөл цемент шохойн үйлдвэр”-ийн бодит байдал. Үнэндээ ахиад нэг дампуу төсөл болж хувирахыг үгүйсгэхгүй. Үүний ард мэдээж, хэн нэгэн даргын эрх ашиг бий байгаа нь олны нүд чихнээ ил.

Энэ асуудал үүсээд олон хоногийн нүүр үзэж буй ч өнөөх дэмжнээ гээд нийтийн өмнө амлаад явсан Ерөнхий сайд өдгөө Улсын нэгдүгээр хүн болсон ч асуудлыг тоохгүй өнгөрүүлсээр. Улсын нийтлэг эрх ашигт хэрэгтэйг хэн хүнгүй мэдэж, ам уралдан магтаж МАН-ын хэтийн төлөвлөгөөнд тусгаж байсан цаг саяхан. Гэнэтийн улс төрийн хар шуурга Дарханы арьс ширний цогцолбор” тойрсонгүй дайраад гарахад өнөөх Ерөнхийлөгч маань таг. Үүний цаана хэний том эрх ашиг, хэний том гар оролцов гэдэг нь их сонин. Ерөнхийлөгч тэргүүтэй Засгийн эрхийг атгаж буй МАН-ын намынхан улс төрийн томоохон ашигтай тохироонд оролцохыг илүүд үзэхээс Улсын хөгжилд нэмэр болох асуудалд ам нээдэггүйн жишээ энэ. Тэд өөрсдийн эрх ашгийг урдаа тавьж, халаасандаа сандал суудал төлөө алалцан наймаалцах зуур эдийн засаг элгээрээ хэвтсэн нь ард иргэдийн амьдралаас өдгөө тодоор харж болно. Эцэстээ хувийн хэвшлийнхний хэрэгжүүлж, амжилттай явах өндөр магадлалтай төслийг ТӨРИЙНХӨН, МАН-ЫНХАН дампууруулах замаар дардаг. Үүнийгээ хувийн хэвшил рүү чихээд дахин эхлүүлэх нэрэн доор Улсын төсвөөс ихээхэн хэмжээний мөнгийг гаргуулан авдаг жишиг тогтжээ. Улсын төсвийн мөнгө ямар уйлах биш.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.