БНХАУ 7 хоногийн дотор 1000 ортой эмнэлэг барихаар болжээ

Хятадын Ухань хотод шинэ коронавирусын хохирогчдыг эмчлэх зорилгоор 1000 ортой шинэ эмнэлэг яаралтай барихаар болжээ. Тус эмнэлэгийг ирэх долоо хоногийн эхээр бэлэн болгохын тулд техник хэрэгслийг дайчлан ажиллаж байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллэв. Коронавирусаар 800 гаруй хүн халвдар авч, 25 иргэн амиа алдсан тухай өнөөдөр 2020.01.24 Засгийн газраас мэдэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онц байдал зарласан боловч олон улсын анхаарлын төвд байгаа тархалтыг зарлахаа больсон. Коронавирусын ихэнх тохиолдол нь Хятадын төв Вухан хотод өнгөрсөн оны сүүлээр тархаж эхэлсэн.
Шинээр байгуулагдах эмнэлэг нь нутгийн ажилчдад зориулагдсан бөгөөд хотын захад нууранд байрлах цэцэрлэгт хүрээлэнд барихаар болсон байна. Энэхүү 1000 ортой угсармал барилгыг ашиглалтад оруулахын тулд барилгын техник хэрэгсэл, түүний дотор 35 ухагч, 10 бульдозер зэрэг машинууд өчигдөр оройноос эхлэн ажиллаж эхэлжээ. Энэхүү төслийн бүтээн байгуулалт нь одоо байгаа эмнэлгийн нөөцийн хомсдолыг шийдвэрлэх зорилготой юм. "Угсармал барилгууд учраас хурдан баригдаад зогсохгүй өндөр өртөгтэй болно гэдгийг хэллээ. 2003 онд SARS-ын өвчний тархалтын үед Бээжинд 7 хоногт 1000 ортой халдвартын эмнэлгийн цогцолбор барьж байсан туршлагатай юм.
Эх сурвалж:https://www.channelnewsasia.com/
- 2020-01-24 15:15:53