| | USD/MNT 0₮
Тамга барьсан хүн тоглоомыг удирдана. Хөгжлийн банкны гэх дуулиантай хэрэг энэ онд цан цохисоор одоо бараг хүмүүс мартах шинжтэй болж байна.
Улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа өрнөөд ирэхээр хаанаас ч юм дуулиант хэргүүд тодорч эхэлдэг. УИХ-ын сонгууль, шинэ засгийн газар байгуулагдах, шинэ сайдын томилгоо гэх мэт. Энэ хэрэг ч бас Ерөнхий сайд Л.Оюу-эрдэнэ нүүдлээ хийж байхад таарсан. УИХ-ын нилээн хэдэн гишүүд хөгжлийн банкны хэрэгтэй холбогдож шалгагдаж, сайдуудын суудал дэнчигнэж эхэлсэн. Олон шүүмжлэл дагуулсан хэргүүд гарч ирэхэд Ерөнхий сайд хэвлэлийн хурал дээр даналзаж би цээжээрээ хамгаална, Хөгжлийн банк, Тавантолгой, төмөр замтай холбоотой олон хэрэг гээд олон зүйл байгаа би удахгүй дэлгэнэ даруухан бай хэмээн томорсон.
Томорч тодроход учир бий тамга атгасан тоглогч л ингэж том дугарна шүү дээ. Та нарын бүх зүйлийг би мэднэ илчилнэ гэж Ерөнхий сайд томорсноос хойш багагүй хугацаа өнгөрөхөд таг чиг л байна. Нөгөө талдаа ноотой хэд нь айсан бололтой. Нэг ойлгоогүй нөхөр байсан нь Сахал хочит Д.Эрдэнэбилэг гэх манай нийгмийн гоц үзэгдэл болсон хүн.
Энэ хүний талаар насаараа Хууль Зүйн сайд хийсэн Ц.Нямдорж “Д.Эрдэнэбилэгийн мафийн сүлжээг тайлах хэрэгтэй. Энэ хамгийн аюултай зүйл. Ганц сайд, гишүүн битгий хэл төр дийлэхээ байчихсан байна шүү дээ” гэж олон нийтэд байр сууриа хуваалцаж байснаас хэр нөхөр байсан гэдэг нь харагдана.
Ингэхээр лухгар нөхөр Ерөнхий сайд Л.Оюу-эрдэнийг бацаан гэж харсан байж болох. Хөгжлийн банкны хэргээс болж хоригдсон ганц хүн Д.Эрдэнэбилэг болсон. Хөгжлийн банкны хэргээр улс төрд нөлөө бүхий этгээд дөрөв, Хөгжлийн банкны болон төрийн байгууллагын эрх бүхий 33 албан тушаалтан, аж ахуйн нэгжийн 24 албан тушаалтан зэрэг нийт нэр бүхий 61 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан байсан байдаг. Энэ дундаас ГАНЦХАН ийм том гарын акулыг хорьж, тохироо хийх сүрдүүлгийг эхлүүлсэн нь их сонин.
Тэр Ерөнхий Сайдын хэлснийг өгч хүслээр нь яваагүй нэгэн бололтой. Тэрээр нэг удаа Тухайн үеийн Монголын хаан, улсын нүд, чих, хамар болсон хаантай тохиролцоогүй хэлцэл хийсэн гэж хоёр жил гаруй элдвийг үзэж, 20 хувиараа хандив өгөхийг шаардсан гэхчлэн дэлгэрэнгүй ярилцлага өгч байв. Хорих ангид орсон ТОМ ГАР гэнэт шүүхийн бус шийдвэрээр гарсан. Үүний цаана том мөнгөн тохироо яригддаг. Харин Эдийн засгийн зах зээлд томоохон тоглогч Сахал Д.Эрдэнэбилэг хариу арга хэмжээ авсан гэдэг. Тодруулбал, тэрээр үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн зах зээлд гаргасан санжүүжилтээ татаж, банк болон банк бусаадаараа дамжуулан зээлээ хаасан нь өдгөө ам долларын ханшид сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн бодит үр дүн гарсан. Үргэлжлэл бий...