| | USD/MNT 0₮

ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ: Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, хурлын дарга Д.Мөнхбат нар 100 сая төгрөгөөр Австрали улсад зугаалжээ

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Орхон аймгийн Иргэдийн хурлын дарга Д.Мөнхбат нар Австралийн Холбооны улсад зугаалж явна. Австралийн холбооны улсад Гамшгийн эрдэлийг бууруулах олон улсын хуралд Онцгой байдлын ерөнхий газрын дарга генерал Ц.Ариунбуян, Улаанбаатар хотын ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан  нар оролцож байгаа. Тэгвэл Орхон аймгийн хоёр дарга “Манай аймаг гамшгийн хамгийн их эрсдэлтэй нутаг” гэсээр дагаад явжээ. Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэмнэлтийн бодлого Орхон аймагт хэрэгжихгүй байгаа энгийн жишээ энэ.

Эрдэнэт хотын иргэдийн  татварын 100 шахам сая төгрөгөөр Австралийн Холбооны улсад гамшгийн бэлэн байдлыг сайжруулах нэрээр Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Орхон аймгийн Иргэдийн хурлын дарга Д.Мөнхбат нар зугаалсандаа хариуцлага хүлээхгүй өнгөрөх нь ойлгомжтой.

Үүгээр ч зогсохгүй Засаг дарга С.Батжаргал төрийн өндөр албанд очсон даруйдаа Эрдэнэтийн хамгийн тансаг хороололд орд харш сүндэрлүүлсэн асуудал яригддаг. Энэ асуудлыг “Манай эхнэр олон жил барилгын материалын худалдаа хийсээр Засаг дарга болох үетэй минь таарч хаус барьчихлаа” гэж тайлбарладаг.  

Аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат Эрдэнэтийн илгээлтийн эздийн шүтээн гэгддэг Майхантай хөшөөний буурин дээр эхнэрийнхээ нэр дээр газар авч, 9 давхар орон сууц барьж байгааг тус хотын иргэд нь эсэргүүцээд дийлээгүй.  Барилга дээрээс хүн унаж амь нас нь эрсэдсэн хэрэг гарсан ч даргын эхнэрийн барилга учраас чимээгүй дарагдаад өнгөрч байв.

Иймэрхүү эзэнгүй Эрдэнэт хотын 2 даргын эхлэлгүй, бас төгсгөлгүй хэргийн үргэлжлэл цааш хөвөрнө. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “Хүчээ нэгтгэж”  Орхон аймгийн дарга нарт хариуцлага тооцож үлдэх үү тооцохгүйгээр үрэгдүүлж чимээгүй өнгөрөх үү гэдэг нь анхаарал татах сэдэв мөн.

Саяхан томилогдсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Амарбаясгалан “Хүний эрхийг дээдлэн, тунхаглана” гэж мэдэгдээд байгаа. Гэвч Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, ИТХ-ын дарга Д.Мөнхбат нар нь хүний эрхэнд халдаж буй үйлдэл баримтаар нотлогдсон.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, номхон далайн сайд нарын бага хуралд оролцож байгаа тухайгаа Улаанбаатар хотын ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өөрийн цахим хуудасдаа мэдээ оруулжээ. Уг мэдээлэлд Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, ИТХ-ын дарга Д.Мөнхбат нарын нэр бүү хэл зураг, дүрс ч алга. Тэд гадаадад иргэдийн 100 шахам сая төгрөгөөр зугаалж яваагаа Орхоныхоо иргэдээс ч тас нууж байгаа аж. Тэгээд ч сайд нарын бага хуралд Орхон аймгийн дарга нар оролцох эрхгүй нь ойлгомжтой. Харин С.Батжаргал, Д.Мөнхбат нар хуралд оролцох нэрээр Австралийн Холбооны улсад очоод гадуур зугаалж шоппинг хийж яваа гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.