| | USD/MNT 0₮

ЭЛЧИН САЙДАД НЭР НЬ ДЭМЖИГДСЭН Ц.ЦЭНГЭЛИЙН АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙГ ОЛОН НИЙТ ШҮҮМЖЛЭВ

Байгаль орчин аялал жуулчлалын яамын Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Ц.Цэнгэл өнгөрсөн сард Засгийн газрын хуралдаанаар ажлаас нь чөлөөлсөн билээ. Учир нь түүнийг Элчин сайдаар томилохоор ийнхүү тохироо хийж, ажлаа хүлээлгэн өгсөн гэх.  

Харин өчигдөр Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 22-ны хуралдаанаар Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад дэмжигдсэн Ц.Цэнгэлийн олон улсын хурал дээр англи хэлээр үг хэлж буй бичлэг цахим сүлжээнд олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна.

Төрийн албанд 36 хүчин зүтгэсэн Ц.Цэнгэлийн англи хэлний мэдлэг чадвар ямар байгааг сонсоно уу. Ийм хүнийг Элчин сайдаар томилж байхын оронд мэдлэгтэй, англи хэлний чадвартай өчнөөн олон залуусаас сонгосон бол.

Тухайлбал, Дипломат байгууллагын тухай хуульд зааснаар

15.2. Дипломат албан тушаалд томилогдох иргэн нь олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, дадлага туршлагатай, дээд боловсролтой, 2 буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн байх бөгөөд нэг нь түгээмэл гадаад хэл байна гэж заажээ.

Тэгвэл Ц.Цэнгэлийн англи хэлний түвшин ямар байгаатай танилцана уу.

 

Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад дэмжигдсэн Ц.Цэнгэлийн олон улсын хурал дээр англи хэлээр үг хэлж буй бичлэг цахим сүлжээнд олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна.
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.