| | USD/MNT 0₮

Б.Батдэлгэр:Үндсэн хуулийн цэцийг хогийн сав болгосон 9 гишүүнийг зайлтал нь тэмцэнэ

Үндсэн хуулийн цэцийг "Хогийн сав болгосон гишүүдийг зайлуулъя" сэдвээр иргэн Б.Батдэлгэр болон хуульчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Иргэн Б.Батдэлгэр "Үндсэн хуулийн цэцийг хогийн сав болгосон нэр бүхий 9 гишүүнийг огцруулж зайлтал нь тэмцэнэ. Тэд Үндсэн хуульд гар дүрэх эрхтэй юу. Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгох эрх тэдэнд байхгүй. Эдгээр гишүүд ҮХ-д хуйвалдан өөрчлөлт оруулж дураараа аашилсан. ҮХ-ийн байгууллагад халдсан. Уг нь хамгаалах ёстой гишүүд шүү дээ. Одоо ч ҮХЦ-д гар хүрэх эрхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Тиймээс бид тэднийг зайлуулахаар нөгөөдөр жагсаал хийнэ. Ард иргэд нийлж, эдгээр нэр бүхий гишүүдийг огцруулах хөдөлгөөнийг өнөөдрөөс эхэлж, ҮХЦ-ийн гадаа жагсаал цуглааныг албан ёсоор хийнэ. Иргэд ирээрэй. УИХ-ын нэр бүхий гишүүд ҮХЦ-ийг өөрчлөх ёстой, энэ 9 гишүүн хариуцлага хүлээх ёстой гэж хэлсэн. Одоо хариуцлага хүлээлгэх цаг нь болсон. Энэ 9 гишүүнээ эргүүлэн тат" гэлээ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.