| | USD/MNT 0₮

Улстөрийн гэх тодотголтой хэргүүдийн холбогдогч нарыг эхнээс нь цагаатгаж эхэллээ

  Нэг хэсэг улстөрийн томчуудын авилгалын, Оюутолгойн гэрээний гэх сүржин нэрээр барьж хориж эхэлсэн. Энэхүү жагсаалтанд С.Баяр, Ц.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд, М.Энхсайхан, Э.Бат-Үүл нарын Монголын нийгэм, улс төрд нөлөө бүхий эрхмүүд шүүхээс хорих ял сонсож байсан. Энэ хүмүүс хэрэгт холбогдохдоо энэ бол улстөрийн шинэ хэлмэгдүүлэлт хэмээн хэлж байлаа. Тэгвэл улстөрийн гэх тодотголтой эдгээр хэргүүдийн холбогдогч нарыг эхнээс нь цагаатгаж эхэллээ. 

Тухайлбал,Сангийн сайд асан С.Баярцогтод 4,8 жилийн хорих ял оногдуулсан. Харин 2021 оны долдугаар сард Улсын Дээд шүүх хэлэлцээд бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Тэгвэл саяхан мөрдөх байгууллагаас Ц.Баярцогтыг холбогдуулан шалгаж байсан хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа прокурорын байгууллагад ирүүлж, мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Баярцогтыг цагаатгаж шийдвэрлэжээ.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.