| | USD/MNT 0₮

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас Коронавирусийн халдвараас сэргийлэх талаар дараах зөвлөмжүүдийг гаргасан байна. Энэ вирус ахуйн замаар халдварлаж байсан бол өчигдрөөс эхэлж агаар дуслын замаар халдварлаж эхэлжээ.

Үүнд:

1. Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
2. Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
3. Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;
4. Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
5. Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;
6. Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;
7. Түүхий ус уухгүй байх;
8. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;
9. Арьс, салстаа гэмтээхгүй байх;
10. Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;
11. Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;
12. Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;
13. Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;
14. Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.

 

Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас Коронавирусийн халдвараас сэргийлэх талаар дараах зөвлөмжүүдийг гаргасан байна. Энэ вирус ахуйн замаар халдварлаж байсан бол өчигдрөөс эхэлж агаар дуслын замаар халдварлаж эхэлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.