| | USD/MNT 0₮

Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австралийн Элчин сайдаар зүтгүүлсээр явна

Засгийн газрын өнөөдрийн хаалттай хуралдаанаар зарим элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэж, дэмжжээ. Тухайлбал,

  1. Болгар Улсад суугаа Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж,  Цэгмидийн Цэнгэлийг,
  2. Чех Улсад суугаа Элчин сайд Нямаагийн Наранбатыг эгүүлэн татаж, Дамдины Гансүхийг,
  3. Франц Улсад суугаа Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Батсайханы Болормааг,
  4. Унгар Улсад суугаа Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Бирваагийн Мандахбилэгийг,
  5. Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Маньбадрахын Ганболдыг,
  6. Итали Улсад суугаа Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж, Батмөнхийн Батцэцэгийг,
  7. Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Чанравын Бүрэнбаярыг,
  8. Солонгос Улсад суух Элчин сайдаар Цогтоогийн Өнөрзаяаг,
  9. Киргиз Улсад суух Элчин сайдаар Чимэддоржийн Баттөмөрийг,
  10. Беларусь Улсад суух Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг,
  11. Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг тус тус томилох саналыг Засгийн газрын хуралдаанаар тус тус дэмжлээ.

Энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгчид танилцуулж, дараа нь УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ.

Үүнээс гадна ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австрали улсад суух Элчин сайдаар томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн ч татгалзсан. Гэхдээ Засгийн газраас Н.Анхбаярыг томилох саналаа буцааж татаагүй, зүтгүүлсээр байгаа гэдгээ Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэгдсэн юм.

Засгийн газрын өнөөдрийн хаалттай хуралдаанаар зарим элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэж, дэмжжээ.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.