| | USD/MNT 0₮

ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СОНГОДОГ УТГААР НЬ ХӨГЖҮҮЛНЭ

“Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийг 2013 онд үүсгэн байгуулсан. Ингэснээр Монгол Улсад анх удаа энэ салбарын бараа, түүхий эдийн зах зээлийн харилцааг биржийн тогтолцоогоор зохицуулах боломж бүрдсэн.

Үүнээс хойш 10 орчим жил өнгөрсөн ч ноос, ноолуур, тосны ургамал, ямааны завод ноос зэрэг цөөн тооны бүтээгдэхүүн дээр бирж үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн хоёр жил бирж ашигтай ажиллаж байгаа ч үйл ажиллагааг нь эрс өөрчилж, сонгодог утгаар нь хөгжүүлэх хэрэгцээ шаардлага хэдийнэ үүсэж бий болсон.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: "Монгол Улсад малаас гарч байгаа түүхий эд үнэгүйдэж, ямар ч хэрэгцээгүй хог хаягдал болох хэмжээнд хүрсэн. Тиймээс бодлогын хэмжээнд биржийн үйл ажиллагааг олон төрлөөр зохион байгуулж, солонгоруулан ажиллах шаардлагатай байна. Бирж сонгодог утгаараа хөгжсөнөөр дундын зуучлагч буюу ченжийн зах зээлийг хязгаарлах боломж бүрдэнэ" гэдгийг онцоллоо.

Биржийн үйл ажиллагааг зохион байгуулах суурь хууль эрх зүйн орчин бүрдсэн, олон улсын блокчейн технологийг нэвтрүүлсэн тул энэ боломжоо бүрэн дайчлах, цаашид Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллаж өрсөлдөх чадвараа сайжруулахыг шаардлагатайг биржийн удирдлага, ажилтнуудад сайд Bolorchuluun Khayangaa онцгойлон үүрэг чиглэл болголоо.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.