| | USD/MNT 0₮

АН-ААС Ц.ХУЛАН НЭР ДЭВШИНЭ

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс эхнээсээ тодорсоор байна. Одоогоор Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээс хоёр нь нэр дэвшихээ мэдэгдээд байна. Тухайлбал, АН-аас Г.Уянга, Ц.Хулан хоёр нэр дэвшихээр болжээ.

Ц.Хулангийн хувьд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхийн албыг хашиж буй.

Тэрбээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Сэтгүүлч, утга зохиолын судлаач, шүүмжлэгч, төрийн төв хэвлэл “Ардын эрх” сониноос ажлын гараагаа эхэлсэн.

“Өнөөдөр”, “Өдрийн сонин” зэрэг өдөр тутмын сониныг үүсгэн байгуулалцсан.

Нийгэм, улс төрийн нийтлэл, ярилцлага, өрнө болон дорнын утга зохиолын судалгаа, шүүмж, хувь хүмүүсийн намтар, орчуулга, жүжиг яруу найргийн арав гаруй ном бичиж хэвлүүлсэн.

“Цогт цагийн хүрдэн” Буддын соёлын төвийн санаачилгаар “Ганжуур, Данжуур, Их хөлгөн” судруудыг монгол хэл, кирилл бичигт хөрвүүлэн буулгаж буй төслийн ТУЗ-ийн гишүүн билээ. Ийнхүү ирэх хаврын сонгуульд Ц.Хулан их хуралд өөрийгөө сойхоор болжээ.

 

Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан нэр дэвшинэ
Нийгэм

Сэтгэгдэл (27)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.