| | USD/MNT 0₮
Ардчилсан намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Гадаад дотоод нөхцөл байдлыг авч үзвэл сайн, муу аль аль талын өрнөл үргэлжилж байна. Сайнаас дурдвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дорнын эдийн засгийн чуулга” уулзалтад оролцож Эгийн голын усан цахилгаан станцыг барина гэдгийг мэдэгдсэн. Бүтээн байгуулалтын ажлыг хэн хийх нь чухал биш амжилттай хэрэгжих нь чухал. Нөгөө талд нь мордохын хазгай гэдэг шиг зүйл өрнөж байна. Хоёр хөрш оронтой стратегийн түлшлэлийн харилцаатай байдаг. Үүнд цэрэг батлан хамгаалахын салбар багтдаггүй. Дайн байлдаантай асуудал дээр стратегийн түншлэл үйлчилдэггүй гэсэн үг. Харамсалтай ҮАБЗ-ийн өндөр албан тушаалтнууд, батлан хамгаалах сайд тэргүүтэй хүмүүс Оросын цэргийн ажиллагаанд оролцсон. Гурав дахь хөрш гэгддэг АНУ, Япон зэрэг улсад энэ үйл явц бол цохилт өгөх асуудал. Дараагийн нэг асуудал бол 1990 оноос өмнөх нам, төрийг хослон барих үйл ажиллагаа руу шилжиж байна. Нам төр нэг байдаг тогтолцоо руу Монгол Улс явах гэж байна. Д.Амарбаясгалан та Монгол Улсын асуудлыг шийдэх гэж ЗГХЭГ-ын дарга болсон болохоос биш МАН-ыг 2024 онд ялуулахын тулд гэдэг хариуцлагагүй үг хэлж болохгүй. Эрх баригчид үнийн өсөлтийг шийдэх ажил хийхгүй юм шиг байна. Иргэдийн авч байгаа цалин цаас болж хувирлаа. Үнийн хөөрөгдлийг бууруулна, эдийн засгийг сайжруулна гэж худал амладаг" гэлээ.