| | USD/MNT 0₮

Сайд асан А.Ариунзаяа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд надад хамаагүй, Д.Сарангэрэлдээ хэлэхгүй юу” хэмээн уурлажээ

Шинэ Засгийн газар байгуулагдаж олны анхааралд байх үеэр Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа олон нийтийн алга ташилтан дор сүртэй нь аргагүй албан тушаалаа өгч байв.

Тэрээр цахим орчинд шинэ сайддаа баяр хүргэж, муухан эр хүнээс дээр ёс жудаг гаргалаа гэх магтаал дунд бөмбөрсөн. Гэтэл түүний энэ худал хуурмаг төрхний цаана өөр А.Ариунзаяа нуугдаж байж. Тодруулбал, 9 сарын 1-ний өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалт хүмүүжлийн Энэрэл төв санхүүжилтгүйн улмаас хаалгаа барьсан. Энэ талаар ХНХ-ийн сайд А.Ариунзаяад Энэрэл төвд хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт хүүхдүүдээ суралцуулж байсан эцэг эхчүүдийн төлөөлөл хандсан байдаг.

Гэтэл өнөөх олны дунд нэр хүндтэйгээр ажлаа өгсөн сайд асан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд чинь одоо надад хамаагүй. Тэр Д.Сарангэрэл шинэ сайддаа наад асуудлуудаа хэлэхгүй юу” хэмээн жишим ч үгүй хэлээд утсаа ууртай тасалжээ.

Олны нүүрэн дээр хайр энэрэл цацруулсан сайн сайдын дүр эсгэж, начир дээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс нүүрээ бууруулаад явсан А.Ариунзаяад эцэг, эхчүүдийн төлөөлөл гомдолтой байна. Тэд одоо хэнд хандахаа мэдэхгүй гэртээ хүүхдүүдээ хараад ажил хийх боломжгүй болсон тухайгаа учирлаж байна.

Харин сайд асан А.Ариунзаяа өдгөө Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилогдон пээдгэр явна. Тэрээр сайд байх хугацаандаа Энэрэл төвийн асуудлыг шийдэж өгнө гэж олн удаа хулхидаж байсан аж. Энэрэл төвийн асуудлыг шийдэж өгнө гэх амлалтаа биелээгүй, тусгай хэрэгцээт хүүхдүүдийг хаяад явсан сайд асан А.Ариунзаяад Ерөнхий сайдын зөвлөхийн суудал ахадна. Учир нь нэг төвийн санхүүжилтийн асуудлыг шийдээгүй бүтэн жилийн нүүрийг үзэж, эцэстээ асуудлаа хаяад явсан хүн Ерөнхий сайдад зөвлөх нь юу л бол.

Түүний сайдын ажлаа хийж чадаагүйн улмаас Энэрэл төвд эмчлэгдээд, нийгэмшиж байсан олон мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цоожтой хаалганы цаана тусгаарлагдан үлдэж байна.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.