| | USD/MNT 0₮

Дизелийн үнэ нэмэгдсэнээс болж хөдөөгийн иргэд асар үнэтэй бараа, бүтээгдэхүүн хэрэглэж байна

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намын дэд дарга Ч.Отгочулуу "Инфляц 16 хувьтай гарчээ. Олон жилийн дунджаас үзэхэд өдийд инфляц хасахтай гардаг. Гэтэл энэ жил 16 байгаа нь сүүлийн жилүүдэд тохиогоогүй үзэгдэл. Инфляцын нөлөөнд хөдөө, орон нутгийнхан маш их өртөж байна. Хотоос хөдөө рүү ачаа зөөж байгаа бүх автомашин дизель шатахуун хэрэглэдэг. Манай Засгийн газраас 92 авто бензин хэрэглэдэг сонгогчдод зориулж шатахууны үнийг хямд байлгасан. Үүний ачааллыг дизельд нэмсэн.

Дизелийн үнээр дамжаад орон нутгийнхан асар үнэтэй зүйл хэрэглэж байна. Жишээлбэл, өнгөрсөн жил 100 мянган төгрөгөөр авдаг байсан бараа, бүтээгдэхүүнээ өнөөдөр 200 мянгаар авч чадахгүйд хүрсэн олон айл бий. Инфляцын алдааг олон улстай холбож их ярьж байна. Гэтэл 70-80 хувь нь бодлогын алдаатай холбоотой" гэлээ.

АН-ын нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нь ЗГХЭГ-ын дарга болчихлоо. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гал тогоог барьж байна. Энэ бол буцаад 90 оны нам, төр нэг байдаг тогтолцоо руу Монгол Улс явж буйн илрэл. Ингэж болохгүй ээ. Нам, төр ялгарахаа байж татвар төлөгчдийн бүх мөнгийг 2024 оны сонгуульд зарцуулах гэж байна.

Эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхийн тулд Үндсэн хуулийн цэцийг ашигласан. Цэцийн есөн гишүүн Үндсэн хуулиараа тоглосон. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ёстой гэдэг тогтоолыг Цэц гаргаж, үүний дагуу УИХ Үндсэн хуулиа өөрчлөх гэж байх шиг байна. Гэхдээ үүний тулд кноп хэрэгтэй байгаа учраас АН-ын бүлгээр тоглосон. Манай намын бүлгийн даргыг огцруулсан асуудлыг явж, явж УИХ дээр МАН-ын нам хүч түрээд хийчихлээ. АН-ын бүлгийн асуудал Г.Занданшатарт ямар ч хамаагүй" гэв.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.