| | USD/MNT 0₮

ХАА-Н САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОГЧ ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

Хүнс, ХАА, Хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцан ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн СУДАЛГАА ХӨГЖЛИЙН ТӨВ нь ХАА-н гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үнэ цэнэтэй болгох, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашлаад экспортод чиглэсэн туршилт судалгааны ажлуудыг хэрэгжүүлж байна.

Уулзалтын үеэр Судалгаа хөгжлийн төвийн ажилтнуудын зүгээс цалин хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарч өгөхийг хүссэн бөгөөд судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, урамшуулалтай болгох боломжийн талаар санал солилцсон.

Аль ч салбарын хөгжилд эрдэмтэн судлаачдын мэдлэг туршлага, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинэ бүтээл, инноваци тэргүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Шинжлэх ухааны ололт, тэргүүн туршлага, олон улс дахь инновацийг Монгол Улсын онцлогт тохируулан үйлдвэрлэлд нэвтрүүлж, нутагшуулахад эрдэмтэн судлаачдын үүрэг чухал учир цаашид хүнсний хувьсгал хийх, мах экспортод гаргах зэрэг томоохон зорилгыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг сайд Х.Болорчулуун Судалгаа хөгжлийн төвийн судлаач, ажилтнуудад даалгалаа.

 

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.