| | USD/MNT 0₮

Д.Сарангэрэл сайдын эхний шийдэх асуудалд "Тэтгэврийн шинэчилсэн хууль" багтах уу?

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу шинэ Засгийн Газрын сайд нар томилогдож ажилдаа орлоо. Олны зүгээс магтаал шүүмжлэл ижилхэн сонсож бүрдсэн Засгаас хүлээх хүлээлт их байна. Энэ дунд хүлээлтэй байсан нэг салбар нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар очоод буй Б.Сарангэрэл юм. Өмнөх сайд А.Ариунзаяагийн хувьд салбартаа нэр хүндтэй байсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тамгийг гардаж авах үедээ

Д.Сарангэрэл “Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж энэ салбарын хууль дүрэм, бодлогыг батлахад гар бие оролцож байсны хувьд цоо шинэ салбар биш юм.  Тулгамдсан асуудал олон бий. Нийгмийн даатгалын багц хууль, тэтгэврийн шинэчлэл зэрэг хүлээгдэж буй асуудалд мэргэжлийн багтайгаа хамтран ул суурьтай, судалгаа тооцоотой гар нийлэн ажиллах болно. А.Ариунзаяа сайдын эхлүүлсэн олон ажлыг үр дүнтэйгээр үргэлжлүүлэхийн төлөө хичээж ажиллана. Мөн ямар нэгэн байдлаар шинэ сайд ирсэн хэмээн халаа сэлгээ хийхгүй бүгд үргэлжлүүлэн ажиллах учраас ажил хурдацтай явах байх ” хэмээсэн нь тус яаманд ажилдаг олон хүний хувьд дарамт байхгүй ажлаа тайван хийх боломж бүрджээ.

Үеийн үед энэ салбарын асуудал болж дөрвөн ч сайдын нүүрийг үзээд шийдэгдэж чадаагүй асуудалууд болох Халамжын нэгдсэн бодлого, Тэтгэврийн шинэчилсэн хууль, Хөдөлмөр эрхлэлт гээд энэ гурван асуудалыг менежмэнт талдаа сайн ажилаад шийдээд өгөх болов уу? гэсэн хүлээлт их байна. Түүний хувьд гуравдахь удаагаа сайдын суудалд сууж байгаа ЗГХЭГД Д.Амарбаясгалангийн хэлсэнчлэн туршлагатай баг бүрдүүлэхийг хичээсэн хэмээх томьёололд нийцээд буй юм. Халамжын тогтолцоо хэт туйлширч нөгөө талдаа хөдөлмөрийн салбар эзгүйдэж боломж байвал гадны оронд ажиллаж амьдрах гэсэн залуус урт  дараалалд зогсож байгаа энэ цагт салбарын яамнаас томоохон бодлого төлөвлөлт хүлээж буйн мэдээж билээ.      

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.