| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч НҮБ-ын хуралд оролцож үг хэлнэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулсан. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцоно. Шийдвэрлэх мөч, харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдэл сэдвийн дор есдүгээр сарын 22-26-нд болно. Энэ чуулганы даргаар энэ жилийн хувьд Унгар улсын иргэн ажиллана. Тус чуулганы ерөнхий санал шүүмжлэлд 101 улсын төрийн тэргүүн, 59 улсын Засгийн газрын тэргүүн, гурван улсын шадар сайд, 28 улс сайдын түвшинд оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч есдүгээр сарын 21-ны өдөр Нью Йорк хотноо ажиллаж, уг чуулганы санал шүүмжлэлд оролцоно. Ингэхдээ, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм эдийн засгийн байдал, тулгамдаж буй саад бэрхшээлийг даван туулах, талаар хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулж үг хэлнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, зарим улсын төрийн тэргүүнтэй төр засгийн уулзалтыг хийж, харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, холбогдох бусад арга хэмжээнд оролцоно. Засгийн газрыг тэргүүлж Гадаад харилцааны сайд оролцоно" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.