| | USD/MNT 0₮

ЗГ:Улаанбаатарын түгжрэлийг бууруулах хороог эмхлэн байгуулахаар боллоо

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Салбарын сайд Б.Батцэцэг, Г.Сайханбаяр хоёр мэдээлэл хийсний дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар 14 асуудал хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудал дунд Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах хороодыг шинээр эмхлэн нэмж байгуулахаар боллоо. Тухайлбал, Улаанбаатар хотын замын түгжрэлийг эрхлэх сайд томилогдсонтой холбоотой түгжрэл бууруулах хороог нь шинээр байгуулна. Мөн агаарын бохирдлыг бууруулах хороо гээд нийт шинэ 20 гаруй хороог байгуулахаар боллоо" гэв. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.