| | USD/MNT 0₮
Хэдхэн сарын өмнө залуусын “ӨӨРСДӨӨ ХЭМНЭ” “АЖЛАА ХИЙ” жагсаал болж байсан бид одоо ч мартаагүй. Тухайн үед Ерөнхий сайд Л.Оюу-Эрдэнэ иргэдийнхээ өмнө өөрийн биеэр гарч ирж мэдэгдэл хийхдээ: “Бид хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэх болно төрийн албаны хэрэггүй. Олон орон тоог цөөлж, тансаг хэрэглээг зогсооно гэж мэдэгдсэн.
Үүнээс хойш хэдэн сар өнгөрхөд Ерөнхий Сайдын амлалт, Хэмнэлтийн хууль хэрэгжихгүй байгааг Төрийн бүх шатанд харлаа. Өдөр бүр өсч буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зургаадугаар сард 16% болсон ч цалин хөлс нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй байна.
Гэтэл энэ долоо хоногийн хамгийн халуун сэдэв байсан ШИНЭ САЙД НАРЫН томлигоо байв. Өмнөх Засгийн газар 14 яам, 16 сайдтай байсан бол шинэ бүтцэд хоёр яам нэмж оруулж ирсэн. Шинэ яам нэмсэн нь хэмнэлтийн хуулиа зөрчөөд зогсохгүй, эдийн засгийн хүндхэн үед бүтцээ тэлж байгаа шийдвэр нь иргэдийн бухимдыг төрүүлээд буй.
Иймд иргэд одоо Ерөнхий сайдын амыг асууж нөгөө хэмнэлтийн горимд шилжих хууль? Данхар төрийн аппаратыг халж цөөн, хурдацтай, хүнд сурталгүй бүрэлдэхүүнтэй ажилна гэсэн амлалт хаана байна гэж асууж эхлэв. Энэ данхар Засгийн аппаратаа тайлбарлахдаа ЗГХЭГД-аар томилогдсон Д.Амарбаясгалан: “Монгол улсын хувьд ЗГ-ын бүтэцтэй хэтэрхий субъектив байдлаар хандаад байдаг. Гадны орны маш олон жишээ байдаг. Улс орон болгон өөрийн нөхцөл байдал, бусад зүйлдээ тааруулж, хэдэн яамтай, хэдэн сайдтай ямар бүтцээр ажилууллах вэ? гэдгээ сонгодог. Эдийн засгийг сайжруулахын тулд хүчтэй баг ажиллах ёстой. Тэрийг сайжруулахын тулд хүчгүй цөөхөн баг ажилсанаараа сайжрана гэж байдаггүй” хэмээсэн юм.
Энэ үгээрээ бол өнгөрсөн хугацаанд Засгийн газар хүчгүй цөөхөн баг ажиллаад эдийн засаг сэргэхгүй байсан гээд хэлчилээ. Одоо харин хэдэн яам, сайдын орон тоог нэмсэнээр эдийн засаг маань сайжирч Засгийн ажил урагшилна гэсэн ойлголт төрүүлж, хэдийн замдаа гарчихлаа. Энэ олон яам, энэ олон сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, тэдгээрийн туслах, жолооч зэрэг олон орон тоо нэмэгдэхээр хэмнэх бус улам л зардал гарах нь ойлгомжтой.
Тэгэхээр Ерөнхий сайд амалсандаа хүрээгүй төдийгүй, улс төрийн томоохон нүүдэл хийж, түүнийхээ үр шимийг намын нөхөдтэйгөө хамт хүртэхээр улайрсаар гүйцэлдүүлсэн. Өдгөө МАН сөрөг хүчингүй, эсэргүүцэж, шүүмжил коноп парах гишүүдгүй дагнасан Засаг аа бүрдүүлчихлээ. Дараагийн нүүдэл нь ямар ч эсэргүүцэлгүй сонгуульдаа бэлтгэнэ.