| | USD/MNT 0₮
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засаг бужигнаж, шинэ сайдуудаар бүл нэмсэн өдрүүд үргэлжилж байна. Сайд нарын томилгоо дээр хүн бүр шүүмжлэлтэй хандаж байгаа. Дан дээлтэй ч ажлаа сайн хийж байгаа сайдыг муу сайдаар солилоо гэж шүүмжилж буй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нэр хүндтэй байж, түүнийг сайн ажилласан гэж олон нийт дүгнэж байна. Харин намдаа нэр хүндтэй А.Ариунзаяагийн дараагийн албан тушаал юу бэ гэдэг нь яах аргагүй анхаарал татаж байна. Тэгвэл дараагийн томилгоогоор А.Ариунзаяаг генсек болж магадгүй гэсэн шум байгаа ч Ерөнхий сайд түүнд өөрийнхөө ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргын албан тушаал санал болгосон гэх мэдээлэл байна.