| | USD/MNT 0₮

Х.Болорчулуун:Ний нуугүй хэлэхэд улстөрийн томилгоогоор З.Мэндсайханы ажлыг авахад халуухан байна

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун үүрэгт ажлаа хүлээн авлаа. Түүнд тамга тэмдгийг нь гардуулж өгөх ажиллагаа яаманд болсон бөгөөд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цуг байлцаж ажлыг хүлээн авчээ.

Х.Болорчулуунд тамга тэмдгээ гардуулан өгсөн сайд асан З.Мэндсайхан ажлын амжилт хүсэж сайн ажиллахыг хүслээ. Тамга тэмдгээ гардан авсан шинэ сайд Х.Болорчулуун "Ерөнхий сайдын томилгоогоор ХХААХҮ-ийн сайдаар томилогдон ирж байна. Миний хувьд хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан сүүлд Байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Хөдөө аж ахуйн салбар том салбар. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувийг ХАА хангадаг. Дэлхийн зах зээл дээр ажиллах боловсон хүчний 50 гаруй хувийг багтаадаг. Хүн амын ажлын байрыг хангах чиглэлтэй өргөн салбар. З.Мэндсайхан бид хоёр хамтарч сайхан ажиллаж байсан. Ний нуугүй хэлэхэд улстөрийн томилгоогоор ажлыг нь авахад халуухан байна. Гэхдээ залуу хүний хувьд нэг хаалга нь улам том тод нээгдэх байх. Ажилд нь амжилт хүсье" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.