| | USD/MNT 0₮

А.Ариунзаяа:Хоёр жилийн хугацаанд намайг дэмжиж хамтран ажилласан хамт олондоо баярлалаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяа өнөөдөр үүрэгт ажлаа Д.Сарангэрэлд хүлээлгэн өгсөн байгаа. Тэрбээр хамтран ажилласан хамт олондоо талархал дэвшүүлж, сэтгэгдлээ хуваалцжээ. А.Ариунзаяа "Хоёр жилийн хугацаанд намайг дэмжиж хамтран ажилласан нийт хамт олондоо баярлалаа. Салбарын шинэчлэлээ та бүхэн маань амжилттай үргэлжлүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Тэтгэврийн шинэчлэл, нийгмийн даатгалын тогтолцооны өөрчлөлт, хуримтлалын нэгдсэн сан бодит үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Халамжийн бодлогоо шинэчилж хуулиа батлуулахад алгуурлах ёсгүй. "Халамжаас хөдөлмөрт" бодлогоо үргэлжлүүлье. Нийгмийн даатгалын болон халамжийн олон арван үйлчилгээ цахим болсон. Энэ ажил цаашид илүү сайжрах учиртай. Засгийн газар, УИХ-д өргөн мэдүүлэхээр та бидний боловсруулж буй бусад томоохон хуулиудад манай нийгмийн олон асуудлын гарц шийдэл бий. Та бүхэндээ дахин талархал илэрхийлж амжилт хүсье" гэжээ. 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.