| | USD/MNT 0₮
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн томилгоогоор арван шинэ сайд өнөөдөр тангарагаа өргөж үүрэгт ажлаа хүлээн авлаа. Тэдний нэг болох Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт Л.Халтараас тамга тэмдгээ гардан авч ажлаа хүлээн авчээ.
Л.Халтарын хувьд өнгөрсөн хугацаанд багагүй ажил хийсэн гэдгээ тайлагнажээ. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомт руу чиглэсэн авто зам, төмөр замын төслүүдийг амжилттай эхлүүлээд байгаа талаараа Ажлын албаны хуудсандаа бичжээ.