| | USD/MNT 0₮

Сайд хийсэн учраас дахиж сайд хийж болохгүй гэсэн туйлширсан үзлээс салах хэрэгтэй

 

Өнөөдөр шинээр томилогдсон сайд нар тангарагаа өргөлөө. Энэ үеэр ЗГХЭГ-ын даргаар томилогдоод буй Амарбаясгалан хэлэхдээ:

“Төрийн анхан дунд шатанд ажлын гүйцэтгэлийг онцгой анхаарч ажиллана. Төр иргэн ойртох ёстой, төрийн бүтээмжийг дээшлүүлнэ. Монгол улсын хувьд цомхон бүтэцтэй гуравхан сая хүн амтай улс төдийлөн иргэн, төр хоёрын харилцаа хангалтгүй байдаг. Төр аж ахуйн нэгж иргэддээ дарамт болдог тогтолцоо он удаан жил явж ирсэн. Төр иргэндээ аж ахуйн нэгждээ саад болдогүй тэр улс орны төлөө бид зорьж ажиллах ёстой гэж бодож байна. Улстөрийн нам шинэчилэгдэж, өөрчилөгдөж илүү ёс суртахуунтай болж чадсанаар төр шинэчилэгдэнэ гэж боддог. Энэ ажлаа зогсоохгүй хийнэ гэж бодож байна. Энэ томилгоонд ямар нэгэн улстөрийн яриа хэлэлцээр хийгдээгүй. Цаг үе нөхцөл байдалтай холбож энэ хүмүүсийг сонгосон. Сайд хийсэн учраас дахиж сайд хийж болохгүй гэсэн туйлширсан үзлээс илүүтэй илүү туршлагатай хурдацтай ажиллах хүмүүсээ сонгосон. Ойрын гурван сардаа хэрхэн ажиллахаа энэ Засгийн газар харуулж чадах байхаа гэж ойлгож байна. Эдийн засгийн хүндрэлтэй байгаач илүү өргөн баг ажиллаж байж үүний ард гарах ёстой. Ашиг сонирхолын зөрчилтэй эсэх, авилгатай тэмцэх газар болон цагдаагийн байгуулагаас хэрэгт холбогдсон эсэхийг тодруулж байж сонгогдож ирсэн хүмүүс” гэлээ.

 

   

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.