| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг танилцуулсан. Багагүй хэл ам дагуулаадп байгаа шинэ сайд нар өнөөдөр 11:40 минутанд тангараг өргөж үүрэгт ажилаа авах юм. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээн Эдийн засгийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, УУХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, ХНХ-ын сайдаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, ЗТХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал, ЗГХЭГ-ын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг томилохоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Засгийн газрын өдөр тутмын ажлыг шуурхай болгох, тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх гэсэн тодотголоор асуудал эрхэлсэн 2 сайд буюу Боомтын болон нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Спорт, олимпизмын асуудал хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнийг томилж байгаад иргэд бухимдсан. Мөн зарим шинээр томилогдож байгаа сайд нар дотор өмнө Засгийн газрын бүрэлдэхүүнд байхдаа ажилаа хийж чадаагүй хүмүүс багтсан нь байна хэмээн олон нийт шүүмжилж байлаа.