| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ:Дураараа авирладаг цадиггүй дарга нартай хариуцлага тооцох цаг болсон

УИХ-ын чуулганы хуралдаан 56,4 хувийн ирцтэйгээр эхэлсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн асуудал болон шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн ямар байхыг хэлэлцэж байна.

Мөн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлого"-ын 47 том төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал эдийн засаг сэргэнэ. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хараат. Энэ жил Гашуунсухайтын төслийг ашиглалтад оруулна. Мөн Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулна. Шивээхүрэн, Бичигтийн боомтын ажлыг эхлүүлнэ. Экспорт нэмэгдсэнээр эдийн засагт үр нөлөө авчирна. Манайд боомт хариуцсан бүтэн цагийн ажилтан байдаггүй, ажлын хэсэг байдлаар явдаг. Нэг сайд 100 орчим ажлын хэсэг ахалдаг. Тиймээс цогц байдлаар авч үзэхийн тулд, нэгдсэн удирдлагаар зохицуулахын тулд Боомтын үндэсний зөвлөл, хариуцсан сайд шаардлагатай.

Боомтын асуудал чухал байна. Ер нь бол Монгол Улс ерөнхийгөөс тодорхой руу орох цаг болсон. Аймгийн зарим удирдлагуудад сануулга өгч байгаа. Дураараа авирладаг цадиггүй дарга нартай анхан болон дунд шатанд хариуцлага тооцно шүү. Хоосон улстөр хийж болохгүй. Төсөл хөтөлбөрүүд хэвийн цаашдаа явах хэрэгтэй. Тиймээс ч цаашдаа бүтэц бүрэлдэхүүнийг оновчтой болгоно" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.