| | USD/MNT 0₮
МАН-ын УЗ хуралдаж, Засгийн газрын бүтэц, сайд нарынхаа нэрсийг тодруулсан байгаа. Харин удахгүй УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд нэрсийг нь танилцуулж, тангарагыг нь өргүүлэх үйл явц өрнөх нь. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимдаа шинээр 10 сайд оруулж, дан дээлтэй ч мэргэжлийн гэх тодотголтой зургаан сайдыг үлдээж, давхар дээлтэй дөрвөн сайдыг үлдээсэн. Харин асуудал хариуцсан ч яамгүй хоёр сайдтай байхаар болсон юм. Тэгвэл хариуцлагатай мэргэжлийн зургаан сайд Ерөнхий сайдынхаа танхимд үлдэж чадав. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Барилга, хот байгуулалтын Б.Мөнхбаатар, Соёлын сайд Ч.Номин, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг салбарт нь үлдээж ажлыг нь үргэлжлүүлэхээр болжээ.