| | USD/MNT 0₮
Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн яригдаж эхэлснээс хойш яамдыг мэргэжлийн бус хүмүүс удирдаж салбараа тэр чигт нь унагаж байна гэх шүүмжлэл хүчтэй өрнөж, салбараа мэддэг хүн томилогдсон, эсэхэд олон нийт дүгнэлтээ өгөөд эхэлжээ. Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ санал болгож, МАН-ын Удирдах Зөвлөлийн хурлаар ХХААХҮ-ийн сайдад УИХ-ын гишүүн, Байгаль Орчин, Хүнс Хөдөө Аж Ахуйн Байнгын Хорооны дарга Х.Болорчулууныг дэмжлээ.
Х.Болорчулуун нь агрономч мэргэжил эзэмшсэн цагаасаа эхлэн хөдөө аж ахуйн салбарт ёстой л анхан шатнаас нь эхлэн өнөөг хүртэл ажилласан тул үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын амжилт, бүтээл, алдаа, оноо, хүндрэл бэрхшээлийг бүрэн мэднэ гэж хэлэхэд хэтийдсэн болохгүй. Иймээс үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарыг мэргэжлийн, мэргэшсэн, туршлагатай хүн удирдсанаар тус салбарт шийдлээ хүлээн өдийг хүрсэн олон асуудлууд шийдэгдэнэ гэсэн найдлага төрж байна.