| | USD/MNT 0₮

УИХ-ын чуулган 19.00 цагаас хуралдаж, шинэ сайд нарын тангарагыг өргүүлнэ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд хуралдаж, зөвлөлийн гишүүд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Д.Амарбаясгалан, Хот хариуцсан сайдаар Ж.Сүхбаатар, Спорт олимпизм хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнэ нарыг томилохыг дэмжсэн байна.

Мөн Байгаль орчны сайдаар Б.Бат-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Б.Сарангэрэл, Зам тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар нарыг томилохыг тус тус дэмжсэн байгаа билээ. Харин мэргэжлийн зургаан сайд дан дээлтэйгээ буюу салбараа удирдсан чигээр үлдсэн юм.

Тэгвэл УИХ-ын чуулган өнөөдөр 19.00 цагаас хуралдаж, шинэ сайд нарын тангарагыг өргүүлэх чигтэй байна. Тодруулбал, чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд шинэ сайд нарынхаа нэрсийг танилцуулах аж. Үндсэн хуульд заасан зарчмаар шинэ сайд нарын нэрсийг танилцуулж, тангараг өргүүлж, өдгөө салбар удирдаж байгаа сайд нарыг огцруулах үйл явцыг шуурхайлахаар болжээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.