| | USD/MNT 0₮
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд 14.00 цагт эхэлсэн. Тус зөвлөлийн гишүүд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Д.Амарбаясгалан, Хот хариуцсан сайдаар Ж.Сүхбаатар, Спорт олимпизм хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнэ нарыг томилохыг дэмжсэн.
Мөн Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Б.Сарангэрэл, Зам тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар нарыг томилохыг тус тус дэмжжээ.
Харин дан дээлтэй дараах сайд нар танхимдаа үлдэж чаджээ. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Барилга, хот байгуулалтын Б.Мөнхбаатар, Соёлын сайд Ч.Номин, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар үлджээ. Тэднийг салбартаа сайн ажиллаж, ажлаа жигдрүүлж яваа хэмээн Ерөнхий сайд үзсэн бололтой. Тиймээс тэдний дээлийг нь сольсонгүй. Танхимдаа үлдсэн сайд нар ажил хэргийн хувьд сайн ажиллаж байгаа учраас Ерөнхий сайд зөв сонголт хийж ийнхүү танхимд нь үлдээлээ. Тухайлбал, Соёлын сайд Ч.Номинг ажлаа жигдрүүлж сайн ажиллаж байгаа гэж дүгнэж байгаа бол БХБ-ын сайд Б.Мөнхбаатарын хувьд Хөшигийн хөндийд дагуул хот байгуулах ажлын төлөвлөлт төлөвлөгөөн дээр сайн ажиллаж, хот байгуулах дэд бүтцийн шав тавих ажлыг хэдхэн хоногийн өмнө хийсэн. Мөн барилгын салбарт их үр өгөөжтэй ажил хийж байгаа хэмээн Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүд ийнхүү авч үлдэж, хариуцаж эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэн хийлгэхээр болжээ.