| | USD/MNT 0₮
АН-ын УЗ хуралдаж, Засгийн газрын бүтэц, сайд нарын нэрсийг тодрууллаа. Тухайлбал, дан дээлтэй сайд нарыг төрхөмд нь буцааж, давхар дээлтэй сайд нартай байхаар болсон. Хамгийн их асуудалтай хэл амтай, баартай балагтай Зам тээврийн сайд Л.Халтар явж, түүний оронд УИХ-ын гишүүн С.Бямбацогт зам тээврийн салбарыг хариуцсан сайд хийхээр болжээ. Дашрамд дуулгахад, Л.Халтар, С.Бямбацогт хоёр нэг нутгийнх билээ.