| | USD/MNT 0₮

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учралыг томилохоор болжээ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж шинэ сайд нарыг нэрийг оруулж хэлэлцжээ. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийсэн бөгөөд боломжийн хариуцлагатай сайд нарын нэрийг дэвшүүлж дэмжлээ. Тухайлбал, байгуулагдсан цагаасаа хойш сайдгүй байгаа Цахим хөгжил харилцаа холбооны яам сайдтай болж байна. Тухайн салбарын сайдаар УИХ-ын гишүүн Н.Учралын нэрийг оруулж дэмжсэн байна. Тус яамны сайдад тохирох хүн бол Н.Учрал хэмээн өнгөрсөн онд бичигдэж байсан бол өнөөдөр ийнхүү сайдаар томилогдох эрхээ "өвөртлөж" авчээ. Түүний хувьд инноваци, цахим хөгжлийн асуудлаарх бодлогын судалгаа түүнтэй холбоотой хуулийн төслийн боловсруулалт зэрэгт үүрэгтэй сайн ажилласан тул ийнхүү салбар хариуцуулахаар болжээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.