| | USD/MNT 0₮

Д.Сарангэрэл ковидыг бүтэн жил алдалгүй барьж чадсан, харин Т.Мөнхсайхан нийтэд алдчихсан нь үнэн

Засаг төр бужигнаж байгаа энэ цаг үед зарим гишүүдийг давхар дээлтэй сайд болгоно, болгохгүй гэсэн шүүмжлэл, албан бус мэдээлэл их харагдаж байна. МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж сайд нараа тодруулна, мөн хүлээн зөвшөөрнө. Давхар дээлтэй сайдаар хэнийг сонгох нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэх асуудал болчихоод байгаа юм. Сайдад нэр дэвшигчдийн дунд ЭМ-ийн сайд асан Д.Сарангэрэл гишүүний нэр харагдаж байна. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга юмуу, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдад нэр нь яригдаж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газар бол Засгийн өдөр тутмын ажил бужигнадаг гал тогоо гэж үздэг. Тиймээс эмэгтэй сайдтай байхад тун тохирох газар гэж улстөрийн хүрээнийхэн ярьж буй. Д.Сарангэрэлийн хувьд хэд хэдэн салбар удирдсан менежмент сайтай менежер сайд гэдгийг мэднэ.

Өнгөрсөн хоёр жил ковидын хүнд цаг үед шуурхай менежмент сайтай, ачаалал ихтэй ажилласныг олон нийт харсан байх. Сайны хажуугаар саар гэгчээр түүний эсрэг хар масс, харлуулж гутаан доромжилж ажилласан. Харин ч хариуцлага алдаагүй ажилласан хүн бол Сараа сайд юм шүү. Тэрбээр ковидын тархалтыг алдалгүй бүтэн нэг жил сайн барьж чадсан. Харин түүний араас сайд болсон Т.Мөнхсайхан нийтэд алдчихсан нь үнэн. Гэвч хамаг буруу булхай муу муухайгаа Д.Сарангэрэлд хамаатуулсан.

Т.Мөнхсайхан мөнхийн эрх ашиг, албан суудлаа авч үлдэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээнд мөнгө төлүүлж Ковидын хамаг муу муухай бүхнийг Сараа сайд руу чихэж харлуулж чадсан. Олон нийтийн дунд янз бүрийн шүүмжлэл сөрөг мэдээлэл байна. Сайд нар заавал мэргэжлийн байх албагүй. Хамгийн гол нь сайн менежер, удирдагч байж багаа мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлж чадвал тухайн салбарыг ямар ч хүн хүндрэлгүй төвөггүй аваад явчихна. Энэ утгаар нь харвал Д.Сарангэрэл гишүүнийг хамгийн сайн менежер гэж хардаг. Түүний удирдах арга барил, хийж бүтээсэн зүйлээрээ бусад эмэгтэй гишүүдээс илт давуу ялгардаг. Ковидын үеэр богино хугацаанд гаргасан маневраас нь л харагдана даа. УИХ-ын гишүүн болоод ч олон чухал хуулийг санаачилсан. Эмэгтэй бизнес эрхлэгчид зайлшгүй хэрэгтэй дэмжлэг, тэгш оролцоог хуульчлахаас эхлээд нийгмийн тэгш оролцоо, өрхийн амьжиргаанд нэмэртэй санал санаачилгууд нь хэсэг хугацааны дараагаас үр шимээ өгнө. Яаж л муулуулж үгүйсгэсэн ч үндсэн зарчмаа бариад л урагшаа хараад явдаг чанар түүнийг бусад эмэгтэйчүүдээс ялгаруулдаг.

Дахин хэлэхэд, УИХ-д хоёр удаа сонгогдож, хүнд хэцүү цаг үед Д.Сарангэрэл гишүүн Эрүүл мэндийн салбарыг удирдаж, хамгийн сайн менежер гэдгээ тод харуулсан. Түүнийг салбар хариуцан ажиллаж байхад манай улс коронагүй улс байж чадсан. Түүний бэлтгэл дээр дараагийн сайд, баг коронатай тулж ажилласан байдаг юм. Сайн муугаар хэлэлүүлсэн ч салбарыг сайн удирдаж байсан юм.


Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.