| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар:Д.Мөнх-Эрдэнэ ээ, чи өөрөө их далжигнадаг шүү

Консул асан Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай биечлэн уулзах гэж олон сар болж байгаа билээ. Тэгвэл тэрбээр өнөөдөр Хуульзүйн сайдын өрөөнд лайваа хийгээд оржээ. Түүнийг шууд дамжлуулалт хийгээд ороод ирэхэд нь Х.Нямбаатар багагүй сандарч, бухимдсан байна. Д.Мөнх-Эрдэнэ "Сайдын өрөөг харуулъя. Баваа шавааны өрөө байгаа юу" гэж асуухад сайд Х.Нямбаатар "Наад лайваа больчих наад лайвыг чинь хүүхэд багачууд үзэж байгаа. Чи зүгээр арын өрөө үзье гэж монголоор хэлбэл би үзүүлье. Д.Мөнх-Эрдэнэ ээ, чи өөрөө далжигнадаг шүү" хэмээн арын өрөө рүүгээ дагуулж оржээ. 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.