| | USD/MNT 0₮

АН-ын Удирдах зөвлөлийн хурал 13.00 цаг хүртэл хойшиллоо

Хуваарь ёсоор өнөөдөр /2022.08.29/ УИХ дахь МАН-ын бүлэг 10.00 цагаас хуралдах товтой байв. Гэвч МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар бүлгийн хуралдаанаа хойшлуулжээ. Мөн Засгийн газарт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн бариагүйтэй холбогдуулан ийн түр хойшлуулсан байна.

Намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Засгийн газрын бүтцэд орох өөрчлөлтийг чухалчлан ярьцгаах бөгөөд 10.00 цагт товлосон ч, 13.00 цаг хүртэл хойшлуулжээ.

МАН-ын УЗ дөрөв хоногийн өмнөх /2022.08.25/ хуралдаанаараа Ховд аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцсэн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Ахлах зөвлөх, Ажлын албаны дарга Э.Болормааг 100 хувийн саналаар дэмжсэн байдаг.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.