| | USD/MNT 0₮

ХАМГИЙН ИХ АВЛИГАД ИДЭГДСЭН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ШҮҮХ БАЙНА

Төрийн байгууллага тэр дундаа хууль шүүхийн байгууллагыг авлигад идэгдэж, хэргийг мөнгөөр шийддэг болсон гэх шүүмжлэл олон нийтийн дунд их гардаг. Шүүхийн байгууллагын алба хаагч, шүүгчид авлига өгч хэргээ шийдвэрлүүлдэг гэх үзэгдэл ч нийгэмд байгаа юм.

Тэгвэл авлигад идэгдэх магадлалтай төрийн байгууллага ямар байгууллага байгаа талаар АТГ 9555 хүнээс авлига хамгийн ихтэй салбарыг нэрлэнэ үү гэхэд 53.3 хувь нь шүүх гэж хариулжээ.

Өмнөх жил 49 хувь нь ингэж үзсэн. 2019 онд шүүх хамгийн өндөр хэвээрээ төдийгүй хувь нь бүр нэмэгджээ. Дараа нь гааль, мэргэжлийн хяналт, газрын алба, эрүүл мэндийн салбарыг авлига ихтэй гэж судалгаанд оролцогчид нэрлэсэн байна.

 

АТГ 9555 хүнээс авлига хамгийн ихтэй салбарыг нэрлэнэ үү гэхэд 53.3 хувь нь шүүх гэж хариулжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.