| | USD/MNT 0₮

Ерөнхий сайд ба Ховд аймгийн засаг даргын томилгоо

Монголын баруун хязгаар Ховд аймгийн  засаг дарга Б.ДҮГЭРЖАВ, орон нутаг дахь бүлэглэлийг огцруулсан нь сайн хэрэг боллоо. Одоо харин шинэ Засаг даргын томилгоог орон нутагт нь үлдээх нь зүй юм. Өнгөрсөн долоо хоногт шинэ сайд нарын томилгооны шуугианы хажуугаар ерөнхий сайд ордон дотроос орон нутагт огт ажиллаж байгаагүй эмэгтэйг томилсон нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн юм. Ховд аймгийн томилгоо яригдаж эхэлмэгц С.Бямбяцогт гишүүний нэр цухалзаж эхэлсэн юм. Гэтэл Ховдынхны хүлээлтийг үгүйсгэн ерөнхий сайд дур мэдэн томилгоо хийсэн нь тус нутгынхныг бухимдуулж байна.

С.Бямбацогт нь УИХ-д дөрвөнтөө улирч, Хууль зүйн сайдаар ажилласан, мөн   хууль зүйн сайдаар ажиллахдаа хэнийг ч баривчилж цагдаж хатуурхаж байгаагүй хүн юм.

Мөн 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр нарийн бичгийн даргаар ажиллахдаа хуулийн алдаа дутагдал гаргалгүй ажилласан байдаг.

Одоо тавигдах Засаг дарга Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станцыг шуурхайлахад идэвхтэй оролцох ёстойг хэн хүнгүй бүгд мэдэж байгаа.

Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцаа шуурхайлснаар Монгол улсын баруун бүсийн  3 аймаг эрчим хүчний хувьд Оросоос хараат байхаа бүрэн болих юм.

С.Бямбацогт Ховд аймгаас төлөөлөл болон төр түшилцэх болсноор баруун аймгуудын авто зам хэрхэн чанартай шуурхай тавигдаж, баруун бүс хэрхэн хөгжиж байгааг мэдэхгүй хүнгүй биз ээ.

 Хөгжил цэцэглэл, бүтээн байгуулалт дэлгэрч Монголын баруун бүст цементийн үйлдвэр босгосноор хотоос 2 дахин илүү үнээр авдаг байсан цементээ баруун бүсийн 5-н ч аймаг үйлдвэрийн үнээр авах боломжийг олж авсан. Тиймээс төв болоод зүүн, өмнөд бүсүүдээс илүүтэй үлгэрлэн хөгжиж чадаж байгаа Ховдын асуудалд хуруу хошуу дүрэх нь Eрөнхий сайдын ёс зүйгүй үйлдэл болов.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.