| | USD/MNT 0₮

С.Ганбаатар: Үндсэн хуулийг хүмүүс ЭРХ ЧӨЛӨӨ гэж ойлгодог. Даварсан дарга нарын дур зоргоороо аашлахыг боомилдог хууль

УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж байна. Өнөөдөр /2022.08.25/-ийн хэлэлцэж буй “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах” тухай асуудлаар гишүүд үг хэлэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар: “Энэ хуралд би ирсэн ч оролцохгүй гэдгээ илэрхийлье. Үг хэлэхийн тулд би картаа хийлээ. Хэн нэгнийг шүүмжлэх зорилгоор би яриагүй. Үндсэн хууль гэдэг үгийн утгыг  хүмүүс эрх чөлөө гэж ойлгодог. Гэвч энэ бол дур зоргоороо аашлахыг боомилно гэсэн үг. Даварсан дарга нарын эрх чөлөөг боомилох гэж Үндсэн хууль гарсан. Ингэснээр 830 хуулийг УИХ баталсан. Захиргааны, Эрүүгийн шүүхэд иргэдийг шүүдэг. Ганцхан 76 гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гэсэн 78 хүнийг шүүх гэж уг хууль үйлчилдэг. Эдгээр хүмүүс хэзээ ч энэ хуулиндаа гар дүрж болохгүй.

Энэ хуулийг хүчингүй болгож байгаа үндэслэл нь их инээдтэй. Ерөөсөө л 64 дүгээр зүйлийн нэгт заасан. Маргааныг эцэслэн шийдвэрлэх бүрэн эрх байгаа гэж заасан. Мөн 66 дугаар зүйлийн хоёр нь дөрвөн маргаан л байж болно шүү гэж боомилсон. Бидний даврах эрх чөлөөг боомилсон гэсэн үг.

Энэ дөрвөн маргаан дотор 26 удаа Их хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд энэ шийдвэрүүдийг л нягтална боомилно, магадална гэсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр бид “Үндсэн Хууль бол нийгмийн гэрээ” юм аа гэж өчигдрөөс хойш хэлж байгаа үг бий. Энэ хэлцийн өмнөх үгийг бүгдээрээ хаяад байгаа байна. Тэр үгэнд “Үндсэн хууль бол Хаад ноёдын ухаантай царайтай улс төрчдийн зарлиг биш” гэсэн байгаа шүү дээ. Энэ бол “ард түмнээрээ хэлэлцдэг гэрээ юм аа” гэсэн. Ард түмнээрээ ярьж шийдсэн шийдвэрийг бид ёсчлон биелүүлдэг. Үндсэн хууль дотор бас “Гагцхүү ард түмний мэдэлд” гэдэг үг байгаа шүү. Бид бол ёсчилно. Тэгэхээр энэ бидний мэдлээс хэтэрсэн асуудал энэ бол ард түмний мэдлийг бид булааж авч байгаа явдал. Монголын улс төр тэр чигээрээ сайтар найруулсан жүжиг л болж хувирлаа. Энэ байдал бол Монголын Үндсэн Хууль ард түмний эрх мэдэл рүү улайран дайрч, гар дүрж байгаа энэ жишиг цаашид битгий үргэлжлээсэй. Мөнх тэнгэр энийг харж байгаа гэж би итгэж байгаа" хэмээв.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.