| | USD/MNT 0₮
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Ардчилсан намын гишүүн Д.Ганбат үймээн үүсгэв. Түүний суудалд Ардчилсан намын бүлгийн шинэ дарга О.Цогтгэрэл сууж, картыг нь сугалсанд бухимдаж, ийн эсэргүүцлээ илэрхийллээ. УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд халдлаа хэмээсэн юм.
Картаа сугалуулсан тэрбээр өөрийн суудлаасаа үгээ хэлэх боломжгүй болсон. Улмаар индэр дээр хуулийн төсөл уншиж, танилцуулж байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын дэргэд очиж, үгийг тасалдуулж, орилов.
Мөн тэрбээр "Давхар дээл"-тэй холбоотой цэцийн дүгнэлтийг үндэслэн Үндсэн хуулийн 39.1 дэхь заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, ҮХНӨ-ийг дураараа хийж болохгүй гэлээ.