| | USD/MNT 0₮

ТАРИАЛАНЧИД: ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы алдаатай бодлогоос болж БИД өрөнд орж, хүнд байдалд байна

Монголын тариаланчдын үндэсний холбооноос өнөөдөр буудайн ханш өссөн тухай мэдээллээ. Монголын Тариаланчдын Үндэсний Холбооны дэд ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ "Гурван сарын өмнөх бараа бүтээгдэхүүний үнэ 30-40 хувь нэмэгдлээ. Мөн энэ цаг үед тариаланчдад мөнгөн хөрөнгийн урсгал ихээхэн шаардагддаг. Тариаланчид маань энэ олон зардлаа санхүүжүүлж чадахгүй хүнд нөхцөл байдал дунд намрын ургац хураалтаа эхэлж байна. Учир нь банкууд зээлээ хумьж, зээл гаргахгүй байгаа. Тийм ч учраас өөр санхүүгийн байгууллагуудаас өндөр хүүтэй зээл авах шаардлагууд тулгамдсан. Энэ бүхний ард үйлдвэрлэлийн зардал өсөх  сөрөг нөлөөтэй байна.

Өчигдөр ХХААХҮЯ энэ намар хөдөө аж ахуйг дэмжих санд худалдан авах буудайн үнийг зарласан. Төрийн худалдан авалт бол тухайн жилийн хүнсний буудайн жишиг үнэ болдог уламжлал бий.

Бид ХХААХҮЯ-д өртгөө тооцож, хүргүүлсэн. Бидний тооцсноор  нэг га газрын зардал 1,080,000-1,280,000 төгрөгийн хооронд гарсан. Хэрвээ нэг сая төгрөгөөс доош үнээр худалдвал тариаланчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн өртгөөсөө доогуур үнэлэгдэх, алдагдалтай ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлнэ. Хоёрдугаарт ХХААХҮЯ үнэ зарлахдаа хүнсний буудайг дөрөв ангилж, үнэ тогтоосон. Ер нь цаашдаа хүнсний буудайг олон ангилдаг стандартыг хална гэсэн бодолтой байгаа.

Бодит ургац өчигдрийн ХХААХҮЯ-ны зарласнаар 400 гаруй мянган тонн хүнсний буудай үтрэмд бууна гэж тооцсон байна. Комбайнд хураасан будааг цэвэрлэхээ зургаа орчим тонны хаягдал гардаг тул 380 орчим мянган тонн хүнсний буудай зах зээлд борлуулах ургац хураах урьчилсан төлөвтэй байна.

Буудай тариалахад шаардлагатай орцын үнэ 100-150 хувиар нэмэгдсэн.  Бодит зардал өссөн тул гурилын үйлдвэрүүдэд борлуулах тонн буудайн үнийг 1.2 сая төгрөг болгон өсгөхөөс өөр аргагүй болсон”  гэлээ.

Н.Намуун

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.