| | USD/MNT 0₮

Б.Бат-эрдэнэ: Бүгд давхар албан тушаал хаших гээд чичирцгээгээд байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ мэдээлэл өгөхдөө: Энэ удаа Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг хүчингүй болгоод, тэр нь асуудал дагуулаад байна. ҮХЦ цаашдаа ийм шийдвэр гаргаад байх юм уу, тэр бололцоог нь хаах хууль эрх зүйн зохицуулалт хийх үү? 2019 оны үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бид УИХ-ын гишүүн засгийн газрын гишүүний албыг хавсарч ажиллах тоог дөрөв гээд баталсан. Түүнээс хоёр жил хүрэхгүй л ухрах гээд, дахиад бүгд давхар албан тушаал хаших гээд чичирцгээгээд байна. Үүний цаана улс оры нөхцөл байдал ямар байна. Дайн, цар тахал, бүс нутгийн байдлын нөлөө гээд манай орныг тойрохгүй шүү дээ. Бүгд давхар албан тушаал хашаад, үүний ард гарна гэсэн ямар баталгаа байна" гэв.

 

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.