| | USD/MNT 0₮

МСҮТ-д сурдаггүй 4800 хүүхдийн нэрээр улсаас 2.3 тэрбум төгрөг авах гэж байсныг зогсоожээ

“ТӨРИЙН МӨНГӨ ТҮРҮҮВЧИНД ОРОХ ЁСГҮЙ"

Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийхдээ МСҮТ-д сурдаггүй хүүхдүүдийн нэрээр төрөөс мөнгө завшдаг тухай мэдээллийн өөрийн цахим хуудаснаа байршуулжээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ: "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагууд манай яаманд шилжиж ирээд таван сар орчим болж байна.

Коллеж, МСҮТ-ийн сурагчдын 200,000 төгрөгийг олгохоор мэдээллийг E-mongolia системээр бүртгэхэд их, дээд сургуульд бүртгэлтэй, ЕБС-д сурдаг 4800 хүүхдийн регистрийн дугаарыг МСҮТ-д давхар бүртгэж 2.3 тэрбум төгрөг төрөөс авах байсныг ил болгосон.

Нэг ёсондоо ийм хэмжээний мөнгийг бид хэмнээд байна гэсэн үг. Өмнөх жилүүдэд нууцаар, хууль бус үйлдлээр төрөөс хулгай хийж, хумсалсан, халаасалсан хэдэн тэрбум төгрөг байгаа вэ гэдгийг тогтоож, сургууль, захирал, төрийн албан хаагч бүрээр нь хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Төрийн мөнгө түрүүвчинд орох ёсгүй" хэмээн бичсэн байна.

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.