| | USD/MNT 0₮
АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр хуралдаж олонхийн саналаар намын бүлгийн шинэ даргаараа О.Цогтгэрэл гишүүнийг сонгожээ. Тэгвэл үүнийг эсэргүүцсэн намын бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж эсэргүүцсэн албан бичиг хүргүүлсэн байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, А.Адьяасүрэн нар өнөөдрийн бүлгийн хуралд оролцоогүй. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гадаад томилолттой байхад өнөөдөр бүлгийн дарга асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь эдгээр гишүүдийн бүлгийн даргад өрсөлдөх эрхийг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж, өнөөдрийн АН-ын бүлгийн хурлаас гаргасан шийдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатарыг хүлээн авахгүй байхыг хүсчээ.