| | USD/MNT 0₮

Ховд аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Дэлгэрсайханыг томилов

Ховд аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Дэлгэрсайханыг томилжээ. Тэрбээр аймгийн Засаг даргын орлогчоор ажилладаг. Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Засгийн газрын тогтоолыг танилцуулж аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг түүнд үүрэг болгосон байна.

Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангуулж ажиллах, хичээлийн шинэ жилийн нээлтэд бэлтгэх зэрэг цаг үeийн ажлыг тасалдуулахгүй, үргэлжлүүлэн ажиллахыг анхааруулжээ.

Ташрамд дурдахад, Засгийн газраас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлыг удаашруулсан хэмээн Ховд аймгийн өмнөх Засаг дарга Б.Дүгэржавыг огцруулах шийдвэрийг гаргаад байсан.

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.