| | USD/MNT 0₮
Хурд группийн захирал, УИХ-ийн Чойжилсүрэн албан тушаал,эрх мэдлээ ашиглан хувийн эрх ашгийн төлөө гүний усны ундарга дээр барилга барьж буй талаар сурвалжлан хүргэсэн билээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11-р хорооны Күнзийн сургуулийн замын эсрэг талын яг одоо шинээр баригдаж буй “Зайсан” орон сууцны өндөр зэрэглэлийн хороолол нь тус бүсийн гүний ундагын сувгыг хаасан байгаа юм.
Уг орон сууцны хороолол нь анх тусгай зөвшөөрлөө авахдаа сургууль болон аялал зуучлалын цогцолбор нээнэ гэж авсан байдаг. Харин энэ зөвшөөрлөөсөө гажуудаж өдгөө орон сууцны хороолол барьж байна. Мөн уг орон сууцны хороолол нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Усны тухай хууль гэх мэтчилэн 2-4 хууль зөрчиж байна.
БАРИМТ: 1
Цэвэр ус болон гүний усны нөөц жил ирэх тусам мэргэжлийн хүмүүсийн болон Зайсан бүсийн оршин суугчдын томоохон санаа зовсон асуудал болж байгаа өнөө цагт эрхэм гишүүн барилга барих тусгай зөвшөөрлөө сургууль нэрээр авахдаа гүний усны ундаргыг хааж байгаа нь хууль бус үйлдэл юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн ар иргэдийг төлөөлж, их хуралд суухдаа хууль батлуулахаас илүүтэй хууль бус барилгын ажилд илүү санаа тавьж, хамаарал бүхий компанийнхаа ашиг орлогыг нэмэгдүүлэхээр зүтгэж байна.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн эрх мэдэл, танил талаа ашиглан тусгай хамгаалалттай байгалийн үзсэнчлэн ар зайсанг бүхэлд нь барилгажуулахаар төлөвлөж буй бололтой. Түүний хамаарал бүхий компанийн Хүннү-2022 орон сууцны хороолол өдгөө ч газрын маргаан дагуулдаг.
Одоо барилдаж буй газрыг тусгай зөвшөөрлийг авахдаа анх сургууль, цэцэрлэг барих зориулалтаар хэмээн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2011 оны 6-р сарын 15-ний өдрийн A/198 дугаар тушаалаар авсан баримт бий. 2011онд 2-4 давхар сургууль, цэцэрлэг, аялал жуулчлалын цогцолбор байгуулагдах байсан газар 2022оны байдлаар хэдийнээ 8 блок 20 гаруй давхар орон сууцны ажил 30 хувьтай явж байна.
БАРИМТ: 2
Тэр ч бүү хэл Монгол улсын стандартын 5.3.3-т "Байр сууц байгууламж нь аялал жуулчлалын бүтээгдэхүүний үндсэн шинж чанарыг хадгалсан, тухайн орчны байгаль ландшафтын дүр төрхөд нийцсэн, түүхийн соёлын өвийг хүндэтгэсэн хийц загвартай байх ба барилгын газар дээрх давхар 2 давхраас өндөргүй байна" гэж заасан байдаг. Дээрх стандартыг 2013 онд баталж байсан.
Харамсалтай нь, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 50-р тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулж давхрын өндрийн хязгаарлалт хамаарахгүй болгосон байдаг. Энэ нь өнөөдрийн энэхүү 20 гаруй давхар барилга барихаар улайрч байгаа “Гобиресурс хилл”-ын дураараа дургих үндэс болжээ.
Гүний усны ундарга дээр барилга байгууламж барина гэдэг нь эргээд байгал орчин, Нийслэлийн иргэдэд буюу тэр дундаа Хан-Уул дүүргийн оршин суугч, иргэдийн эрүүл мэндэд маш их хохиролтой гэдгийг УИХ-ийн гишүүн мэддэг баймаар. Гүний усны ундарга дээр барилга байгууламж тэр дундаа орон сууцны хороолол барих нь илт хууль зөрчсөн асуудал юм. УИХ-ийн гишүүн Б.Чойжилсүрэн хуулин дээр сууж ар иргэд, байгаль эхээ хохироон хувийн бизнесээ цэцэглсээр. Эрхэм гишүүний дураараа дургилт хаа хүртэл үргэлжлэх бол…
М.Төрбаяр