| | USD/MNT 0₮

Өнөөдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, сайд нарынхаа тоог тохирохоор болжээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр үдээс хойш хуралдаж, Засгийн газрын сайд нарынхаа бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, ээлжит бус чуулганаар Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулж, хэн хэнийг сайдаар томилохоо тохирно гэсэн үг юм.

Үндсэн хуулийн цэц давхар дээлтэй байхыг хүлээн зөвшөөрсөн учраас Ерөнхий сайд танхимынхаа дан дээлтэй сайд нарыг явуулж давхар дээлтэй сайд нарыг томилохыг дэмжсэн шийдвэр гаргасан байгаа. Гэхдээ хэнийг үлдээж, хэнийг явуулах нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал болсон. Одоогоор 11 дан дээлтэй сайд бий. Гэхдээ бүгдийг нь явуулах боломжгүй. Яагаад гэвэл дан дээлтэй сайд нарыг бүгдийг явуулбал, Засгийн газар огцорсон гэж үзэх хуулийн заалттай юм. Тиймээс бүх сайд нарыг унагахгүй харин хариуцлагагүй ажиллаж байгаа сайд нарыг унагаах тохироо хийхийг үгүйсгэхгүй юм. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.