| | USD/MNT 0₮

Б.Энх-Амгалан:Дарханы замын асуудлаар намайг АТГ-аас дуудаж шалгаагүй

Дарханы замын тендерийн асуудлаар зарим нэг албан тушаалтнуудыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл тэдгээр мэдээлэл дунд Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалангийн нэр ч дуулдаж байгаа юм. Тэрбээр өөрийг нь тендертэй холбогдуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэлд тайлбар өгчээ. Тэрбээр "Дарханы замын асуудлаар зөндөө олон мэдээлэл өгсөн. Үнэн тодрох байх. Ер нь бол буруутныг олж шалгаж тогтоох ёстой. Намайг шалгаж байгаа мэдээллийг та нартай адилхан хэвлэл мэдээллийн хэрэгслээс авч байна. Намайг дуудаж шалгасан зүйл байхгүй. 2018 оны 9 сард замын тендерийн гэрээ хийгдсэн. Комисс томилох ажлыг одоо байж байгаа Төрийн нарийн бичгийн дарга хийсэн. Азийн хөгжлийн банкны олон улсын төсөл хөтөлбөр шалгаруулдаг журам гэж бий. Тэр хөтөлбөрийнхөө дагуу шалгаруулсан. Үүний дагуу Хятадын компаниуд орсон. Босго өндөр учраас Монгол компаниуд орж ажиллаж чадаагүй" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.